Tuesday, December 12, 2017

Төсөл



Төслийн хаалтын үйл ажиллагаа 
2018 оны 5 дугаар сарын 17нд боллоо. Төслийн багийнхан болон Гурвансайхан сумын сургуулийн менежер, төслийн оролцогч багш нар ирж, 4 багшийн хичээл болон илтгэлд сууж, хэлэлцүүлэг хийлээ. Төсөлд хамрагдсан 5 сургуулийн оролцогч бүх багш нараас манай сургуулийн багш нар тэргүүллээ. Төсөлд хамтран ажилласан зөвлөх Ч.Нямаа, Н.Оюунцэцэг нартаа баярлалаа.






Төслийн хүрээнд "Мандал" сургууль дээр ажиллалаа.
  2018-05-14нд Сайнцагаан сумын “Мандал” сургууль  дээр төслийн зөвлөх нар, Сургалтын менежерүүд болон Луус, 3-р бүрэн дунд сургуулийн төслийн оролцогч багш нартай хамтран тус сургуулийн 3 багшийн хичээлд суун, хэлэлцүүлэгт оролцлоо. Англи хэлний багш Д.Эрдэнэтуяа, Э.Болорцэцэг, Ц.Очир нарын хичээлд сууж, 5 хэрэгцээний судалгааг  хөтлөн ажилласан. Мөн 9-р ангийн “Векторын нэмэх үйлдэл” математикийн хичээлд суун, алхам болон хэвшил тус бүрээр үнэлгээ өгч, өөрийн зөвлөгөө өгч ажиллалаа. 




“Хүүхэд нэг бүрт ижил боломж төсөл”-ийн зөвлөх багш Ч.Нямаа, Ц.Оюунцэцэг нар төсөлд хамрагдаж буй сургуулийн захирал, сургалтын менежер, багш нартай уулзаж зөвлөгөө өгч  ажиллалаа. Тус уулзалтын үеэр төслийн үйл явц, үр дүн, цаашид хэрхэн ажиллах талаар ярилцаж үүрэг даалгавар өгсөн. 




Орос хэлний багш М.Пүрэвсүрэн дагалдан багшаар ажиллалаа.
Орос хэлний багш М.Пүрэвсүрэн 2018-03-19, 20нд Гурвансайхан сумын бүрэн дунд сургууль дээр төслийн зөвлөх багш Оюунцэцэг багштай хамтран ажиллалаа. Энэ хүрээнд төслийн 5 багшийн хичээлд 2 удаа, нийт 10 цагийн хичээлд сууж, давхардсан тоогоор нийт 190 сурагчдын сурах арга барилд судалгаа хийлээ.  


Эцэг эхчүүдэд “Хүүхэд нэг бүрт ижил боломж төсөл”-ийн үр дүн, үйл явцыг танилцуулж санал сэтгэгдлийг нь сонслоо.


Туршлага судлах үйл ажиллагаа-2
2018-03-15нд  Өлзийт сумын сургалтын менежер болон төсөлд хамрагдаж буй 6 багш нар ирж,  ээлжит хичээлд арга зүй хэвшүүлж буй багш М.Пүрэвсүрэнгийн “Ярьж сурцгаая” арга зүй, багш Т.Буянтогтохын “Би үүнийг чадна” арга зүйн хэвшил, үр дүнг хичээл дээр нь суун туршлага солилцлоо. 



Дагалдан багшаар ажиллалаа.

Математикийн багш Т.Буянтогтох 2018-03-01, 2нд Сайнцагаан сумын 3-р сургууль дээр төслийн зөвлөх багш Ч.Нямаа багштай хамтран ажиллалаа. МХБУЗ-ын багш Ц.Цэцэгмаа, бага ангийн багш Ганжаргал, Ариунжаргал, Цэцэгсүрэн, Дэлгэрмаа нарын хичээлд 2 удаа, нийт 10 цагийн хичээлд сууж, 5 хэрэгцээний судалгааг  хөтлөн ажилласан. Мөн 4-р ангийн математикийн 2 цагийн хичээлд суун, алхам болон хэвшил тус бүрээр үнэлгээ өгч, зөвлөмж өгч ажиллалаа.    Ингэж ажиллахад зөвлөмж өгч, хамтран ажилласан 2 зөвлөх багшдаа их баярлалаа. Та бүхэнтэй хамтран ажилласнаар олон зүйлийг сурж байгаагийн нэг нь бусдын хичээлд суун сурагчдыг судлах ажил байлаа. 










Туршлага судлах үйл ажиллагаа-2
2018-02-27 нд Сайнцагаан сумын Мандал сургуулийн дунд ба ахлахын менежер, 8 багшийн хамт ирж, туршлага судлах, солилцох үйл ажиллагаа явагдлаа. Тус үйл ажиллагаанд ээлжит хичээлд арга зүй хэвшүүлж буй багш М.Пүрэвсүрэнгийн “Ярьж сурцгаая” арга зүй, багш Т.Буянтогтохын “Би үүнийг чадна” арга зүйн хэвшил, үр дүнтэй “Мандал ахлах” сургуулийн 2 сургалтын менежер, 8 багш танилцаж “Ээлжит хичээлд арга зүй хэвшүүлэхэд тулгамдаж буй асуудал, бэрхшээл түүнээс даван гарсан туршлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.






2018 оны эхний үнэлгээ хийгдлээ.
2018 оны 1 сарын 29-30 нд төсөлд хамрагдсан  багш нарын аргын алхам, хэвшлийн ахиц өөрчлөлт, аргын хөгжүүлэлт, сурагчдын сурах арга барил зэрэгт төслийн зөвлөх багш Ч.Нямаа бүх багш нарын хичээлд суун үнэлгээ дүгнэлт хийж, заавар зөвлөгөө өглөө. 







Онлайн сургалтанд хамрагдлаа.
 2018-01-20 ноос 22ны хооронд Хөгжлийн дэмнэл ТББ -аас зохион байгуулж буй Moodle онлайн сургалтанд сургалтын менежер болон багш Т.Буянтогтох, М.Пүрэвсүрэн нар хамрагдлаа. 






Туршлага солилцох үйл ажиллагаа боллоо.
     2017-11-01 нд Сайнцагаан сумын 3-р бүрэн дунд сургуулиас дунд, ахлахын менежер, нийт 10 багшийн хамт ирж, туршлага судлах үйл ажиллагаа зохион байгууллагдлаа. Тус өдөрлөгийн хүрээнд аргаараа гэрчилгээ авсан математикийн багш Т.Буянтогтох, англи хэлний багш С.Уранбайгал нар хичээл заан, хэлэлцүүлэг хийлээ. 3-р сургуулийн мэргэжлийн багш нартай хамтран математик, англи хэлний хичээлийг аргын дагуу  бэлтгэн тус сургуулийн 2 багш хичээл зааж, аргын алхам болон хэвшлийн ахиц өөрчлөлт, үр дүнг судлан ажиллалаа. Мөн математикийн багш Т.Буянтогтох, орос хэлний багш М.Пүрэвсүрэн, бага ангийн багш О.Ганцэцэг нар илтгэл танилцуулан арга туршлагаа хуваалцлаа.





     Германы “Action five” ТББ, “Хөгжлийн дэмнэл” ТББ – ын “Сургалт аялал” – ын үйл ажиллагаа 9.30 – 10.01 өдрүүдэд сургууль дээр зохион байгуулагдаж, үзэсгэлэн худалдаа, уламжлалт эмнэлэгийн эмчийн үзлэг, англи хэл, зөв хооллолтын сургалт, “Багшийн хөгжил” төслийн явцын үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийгдлээ. 


     Герман улсын Action five ТББ -ын санхүүжилтээр хэрэгжиж буй Багшийн хөгжлөөс хүүхэд нэг бүрийн хөгжил төсөл Луус сумын сургуульд 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн жил ажлын үзүүлэлтээрээ Луус сумын сургууль төслийн 5 сургуулийг тэргүүлэн, 3 багш Аймгийн арга туршлагын санд аргаа бүртгүүлсэн бөгөөд "Сургагч багш"аар сургалтын менежер Б.Ууганцэцэг гадаад хэлний багш М.Пүрэвсүрэн, Б.Уранбайгаль математикийн багш Т.Буянтогтох нар сонгогдон ажиллаж байна. Мөн тус төслийн зөвлөх багшаар ахмад багш Ч.Нямаа, Н.Оюунцэцэг нар ажиллаж байна.


Tuesday, June 6, 2017

ДОТООД ЖУРАМ

ХИЧЭЭЛҮҮД

ДИЗАЙН ТЕХНОЛОГИ
3-9 дүгээр ангид "Дизайн технологи"-ийн хичээлийг "Бүтээлээс бүтээх" аргаар зохион байгуулж, сурагчдыг ээлжит хичээл бүрээр хөгжүүлж байна.

















ОРОС ХЭЛ


Төсөл

Төслийн хаалтын үйл ажиллагаа  2018 оны 5 дугаар сарын 17нд боллоо. Төслийн багийнхан болон Гурвансайхан сумын сургуулийн менежер,...