Thursday, April 13, 2017

СУРГАЛТ

2018 оны 3 сарын 27 нд нийт ТАХ-чдад "Угийн бичиг хөтлөх" сэдэвт сургалт боллоо. Сургалтанд багш ажилчид бүгд хамрагдлаа.


2018 оны 3 сарын 26 -аас 30 ны хооронд БСУГ-аас зохион байгуулсан дуу хөгжмийн багш нарын дунд зохион байгуулагдах "Морин хуур, бишгүүр хөгжим, уртын ба найрал дуу"-ны сургалтанд мэргэжлийн багш хамрагдлаа.





Баруун бүсийн 5 сумын бага ангийн багш нарт Дэлхийн зөн ОУБ болон БСУГазартай хамтран "Хүүхдээс хүүхдэд аргачлал" сургалт 2018 оны 3 сарын 24 нөөс 2 хоногийн хугацаанд зохион байгуулагдлаа. Уг сургалтанд сургалтын менежер болон бага ангийн багш О.Ганцэцэг, Эрдэнэжаргал, Доржпагма нар хамрагдлаа. 




2018 оы 3 сарын 24нөөс 2 хоногийн хугацаанд Математикийн багш нарын сургалтанд хамрагдлаа.




2018 оны 03 сарын 05 03 сарын 09 хооронд  Дэлхийн зөн ОНХХ – т хамрагддаг 48 суралцагчийг хамруулан “Оролцоод хөгжье” сургалт мэдээллийг хөтөлбөрийн ажилтан Н.Мөнхжаргал зохион байгууллаа. Мөн “Хөгжлийн төлөөх өрхүүд” хөтөлбөрт сонгогдсон 10 гэр бүлд “Гэр бүлийн баяр хөөр” сургалтыг НТБ – ын багш Б.Гоёомаа, МХУЗ – ын багш Э.Энхжаргал, Нийгмийн ажилтан Г.Цолмон нар зохион байгууллаа. 




2018 оны 2 сарын 24 – 25 өдрүүдэд НТБ – ын багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах аргазүйн сургалтанд хамрагдлаа. 

2018 оны 2 сарын 22 – 23 өдрүүдэд сургуулийн захирал, сургалтын менежер, газарзүйн багш нар аймагт сургалтанд хамрагдлаа.

2018 оны 2 сарын 10 нд ДЗОУБ – аас зохион байгуулах ёсзүй, харилцаа хандлагын болон “Хос багана – Хувь хүний хөгжил” сургалтанд багш ажилтнуудаа хамрууллаа.



2018 оны 02 сарын 05 02 сарын 09 хооронд  “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын зөвлөгөөний мэдээлэл, “АСА” аргачлалыг сургалтандаа хэрхэн нэвтрүүлэх тухай сургалтуудыг нийгмийн ажилтны зүгээс багш ажилтнууддаа зохион байгуулж, хөгжөөнт тоглоомын аргачлалаар 6 – 9 ангиудад харилцаа хандлагын сургалтуудыг зохион байгууллаа. 

2018 оны 01 сарын 25 02 сарын 02 хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” бүсийн зөвлөгөөнд нийгмийн ажилтан, англи хэлний багшийн хамтаар оролцоод ирлээ. 

 

2018 оны 01 сарын 22 1 сарын 25 хооронд  10 дахь жилдээ ажиллаж буй бага ангийн багшийн сургалтанд О.Ганцэцэг, Г.Бадамсүрэн нар хамрагдлаа. Мөн сумаас сонгогдсон “Хөгжлийн төлөөх 10 гэр бүл” – д “Гэр бүлийн баяр хөөр” сургалтыг НТБ – ын багш Б.Гоёомаа, багш Э.Энхжаргал, нийгмийн ажилтан Г.Цолмон нар зохион байгууллаа. 

УБ хотноо “Moodle онлайн цахим сургалтанд “Багшийн хөгжлөөс хүүхэд нэг бүрийн хөгжил” төслийн хүрээнд сургалтын менежер Б.Ууганцэцэг, Математикийн багш Т.Буянтогтох, Орос хэлний багш М.Пүрэвсүрэн нар хамрагдлаа. 





 

2018 оны 1 сарын 8-наас 12 ны хооронд Гэр бүлийн баяр хөөр аргачлалын сургалтанд насан туршин боловсролын багш болон нийгмийн ажилтан, монгол хэл уранзохиолын багш нар хамрагдлаа. 

2018 оны 1-р сарын 10-12 ны хооронд БСУГ – аас зохион байгуулж буй Математик физик, химийн багш нарын сургалтанд мэргэжлийн багш нар хамрагдлаа.




2017 оны 12 сарын 11-15 ны Дотуур байрын багш, Технологийн багш нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн анхдугаар чуулган” – д оролцлоо. 


 Дотуур байрны багш Г.Алгирмаа, жижүүр Г.Нансалмаа нар 2017-11-29 нөөс 2 хоногийн хугацаатай "Аюулгүй сургуулийн орчин" сэдэвт сургалтанд хамрагдлаа.


Дизайн технологийн багш Б.Одзаяа 11 сарын 29-нөөс 4 хоногийн хугацаатай  Адаацаг суманд дизайн технологийн хичээлийн шинэчлэгдсэн хөтөлбөр болон stopmuyshin боловсруулах арга зүй сэдэвт сургалтанд хамрагдлаа.

     Сургуулийн захирал, нярав нар эрдэнэдалай суманд зохион байгуулагдах төсвийн сургалтанд хамрагдлаа

2017 оны 11 сард  ДЗОУБ – ын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг 47 сурагчид луус сумыг хариуцсан хөтөлбөрийн ажилтан М.Мөнхжаргал “Хүүхдийн нас зүйн онцлог”, “Хүүхэд хамгааллын дүрэм” – ээр сургалт явуулан, хөтөлбөрийн бүртгэлээ шинэчлэн ажиллалаа. 

Насан туршийн боловсролын багш Б.Гоёомаа 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд 2017-10-16нд "Цахим орчны зөв хэрэглээ" ,  2017-11-14нд "Хуримтлал, өрхийн санхүү" зэрэг сэдэвт сургалт зохион байгууллаа.



       Эко сургууль олон улсын хөтөлбөрийн анхан шатны сургалтын 3 дахь сургалтын үйл ажиллагааг өөрийн сургууль дээрээ 11.08 – 09 өдрүүдэд хүлээн авч, амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг БОМСТ – ийн багш, удирдлагууд зохион байгуулж, Эрдмийн далай, Мандал, Эрдэнэдалай, Луус сумын сургуулиудын 28 багш ажилтан, 12 суралцагч, БСУГ – ын төлөөлөл хамрагдлаа. 




Насан туршийн боловсролын багш Б.Гоёомаа 2017-10-22 ноос 4 хоногийн хугацаатай мэргэжлийн сургалтанд хамрагдлаа.


     2017 оны 10 сард  ДЗОУБ болон БСУГ-аас хамтран зохион байгуулсан бага ангийн багш нарын сургалтанд багш Ш.Отгонжаргал, Г.Бадамсүрэн нар оролцсон. Мөн энэ хугацаанд сургалтын менежер багшийн хөгжлийн төслийн хүрээнд “Мандал” сургуулийн төсөлд хамрагдсан багш нарын хичээл дээр суун, зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.

2017 оны 9 сарын 17, 18 – ны өдрүүдэд Эрдэнэдалай суманд зохион байгуулагдсан “Эко сургууль” хөтөлбөрийн 2 дахь шатны сургалтанд 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамрагдлаа. 

2017 оны 9 сарын 15, 16 – ны өдрүүдэд Хими биологийн багш нарын сургалтанд багш С.Оюундарь хамрагдлаа. 

2017 оны 9 сард STEM” сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйн сургалтыг бага ангийн 5 багшид сургалтанд хамрагдсан сургалтын менежер, бага ангийн багш Ш.Отгонжаргал, О.Ганцэцэг нар зохион байгууллаа.




2017-2018 оны хичээлийн жилд

 "Ёс зүй, харилцаа хандлага", "Хичээл заах аргазүй" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

           2017 оны 1 дүгээр  сарын 13, 14 нд Аймгийн баруун бүсийн сургуулиуд  санаачлан БХАН-ийн багш нарын зохион байгуулсан  "Ёс зүй, харилцаа хандлага", "Хичээл заах шилэгдмэл аргууд" сэдэвт сургалт Эрдэнэдалай сумын ЕБС дээр  зохион байгуулагдаж Луус, Хулд, Адаацаг, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо зэрэг сумын сургуулийн нийт 160 гаруй багш, ажилтнууд оролцлоо. Уг сургалтанд манай багш нарын  97 хувь  нь хамрагдаж, өөрсдийн ажил мэргэжилд туршлага болохуйц шинэлэг санаа,  аргазүйн талаар туршлага солилцлоо. 


«Экоаялал—Орон нутаг» төсөл 
«Би аяллын хөтөч» сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтаар :
* Аяллын хөтөч гэж хэн бэ
* Аяллын хөтөчийн анхаарах зүйлс юу байх вэ
* Аяллын хөтөчийн дадлага ажил
* Аяллыг хэрхэн амжилттай эхлэж, дуусгах вэ
* Аялагчдад таатай сэтгэгдэл төрүүлэх нь гэсэн мэдээллүүдийг өгч, нийт 42 сурагч хамрагдлаа.
Маршрут—1. Б.Сувдаа багштай 5а ангийн сурагчид
Маршрут—2. Г.Бадамсүрэн багштай 4а ангийн сурагчид
Маршрут—3. О.Ганцэцэг багштай 3а ангийн сурагчид тус тусын аялалын чиглэлээ бусдадаа танилцуулах анхны дадлага ажлаа сургалтын үеэр хийж, харилцан өөрсдийн гаргасан алдааг ярилцлаа. Аяллын хөтөч хүүхдийн сургалтнаас олж авсан мэдээлэл зөвлөмжөө ашиглан, дунд ангийн сурагчдадаа сумынхаа түүхэн дурсгалт газруудыг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо.



ХОЛБОО БАРИХ


УРАЛДААН ТЭМЦЭЭН

    2018 оны 5 сарын 7, 8 нд яргуй наадамд амжилттай оролцлоо.  
    2017-2018 оны хичээлийн жилд уламжлал болон зохион байгуулагддаг "Яргуй" наадамд 2-9 дүгээр ангийн сурагчид амжилттай оролцлоо. Мөн урлагийн хувцсыг дизайн технологийн багш Б.Одзаяа болон нийгмийн ажилтан Цолмон нар удирдан ажилчид болон эцэг эхчүүдтэй хамтран ажиллалаа. Урлагийн хувцас хийхэд тусалж дэмжсэн сумын удирдлага болон хамт олон нийт эцэг эхчүүддээ баярлалаа. 





     2018 оны 4 сарын 21 нд "Математик"-ийн стандартын  II шатны уралдаан зохион байгуулагдаж, 1-9 дүгээр ангийн нийт 19 сурагч оролцсноос 6 дугаар ангийн сурагч Э.Лхагвадорж I байр эзэлж, алтан  медалын эзэн боллоо.  6-р ангийн сурагч Э.Мөнххүслэн 78 сурагчдаас 8 дугаар байранд шалгарлаа. Мөн амжилттай оролцсон бүх сурагчдад баяр хүргэе.



      Монголын Математикийн Багш нарын Академи (ММБА), “Математик” сэтгүүлийн редакцаас 15 дахь жилдээ зохион байгуулагдсан "Ирээдүйн Мянгат 2018" улсын уралдаанд 6 дугаар ангийн сурагч Э.Лхагвадорж II байр эзэлж, мөнгөн медалын эзэн боллоо. 



АБТА Д.Нанжид агсны нэрэмжит 100 буудалт даамны тэмцээн амжилттай боллоо.

Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Нанжид агсны нэрэмжит 100 буудалт даамны тэмцээн 2018 оны 3 сарын 20 – нд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг АБТА Д.Нанжид агсны гэр бүл, үр хүүхдүүд нь ивээн тэтгэж бага анги, өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн ангиллаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.   Тэмцээнд 1-5 дугаар ангийн нийт 32 сурагч, 6-9 дүгээр ангийн нийт 24 сурагч, насанд хүрэгчид 22, нийт 78 тамирчид оролцлоо. Насанд хүрэгчдээс эрэгтэй төрөлд 


  • 1-р байр Э.Даваасүрэн
  • 2-р байр Б.Батсайхан
  • 3-р байр Б.Энхжаргал  
Эмэгтэй төрөлд 


  • 1-р байр Б.Сувдаа
  • 2-р байр Ц.Бормаам
  • 3-р байр Б.Одзаяа
1-5 дугаар ангийн эмэгтэй төрөлд
  • 1-р байр 5а ангийн сурагч Э.Сүрэнжаргал   
  • 2-р байр 5а ангийн сурагч Э.Мөнххүслэн
  • 3-р байр 3а ангийн сурагч М.Мэнд-Амар
1-5 дугаар ангийн эрэгтэй төрөлд 
  • 1-р байр 4а ангийн сурагч О.Мөнх-Оргил
  • 2-р байр 5а ангийн сурагч  Э.Лхагвасүрэн
  • 3-р байр 1а ангийн сурагч С.Эрдэнэбаяр
6-9 дүгээр ангийн эрэгтэй төрөлд
  • 1-р байр 9а ангийн сурагч М.Намхай
  • 2-р байр 8а ангийн сурагч  Э.Отгонбаяр
  • 3-р байр 9а ангийн сурагч Э.Шүрэндаваа
6-9 дүгээр ангийн эмэгтэй төрөлд 
  • 1-р байр 7а ангийн сурагч Б.Отгонцэцэг
  • 2-р байр 7а ангийн сурагч  М.Пүрэвмаа
  • 3-р байр 6а ангийн сурагч Б.Мягмарнаран    тус тус байр эзэллээ.





2018 оны 3 сарын 16, 17 нд аймгийн тэнгэрийн тэмдэг хүүхдийн театраас зохион байгуулсан "Ардын дуу" болон "Ая эгшиг" гоцлол хөгжмийн тэмцээнд 7а ангийн сурагч Б.Отгонцэцэг лимбэ хөгжмөөр хүрэл медаль, 8а ангийн сурагч Э.Отгонбаяр дууны төрөлд II шатанд амжилттай оролцлоо.


2018 оны 3 сарын 9 нд Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театраас зохион байгуулагдсан "Ээжээ ааваа би таньдаа хайртай" дууны тэмцээнд нийт 8 сурагч амжилттай оролцож, II шатанд 5а ангийн сурагч Д.Баасантаяа, Ү.Олзвой нар амжилттай оролцлоо.



  Мартын 8 – ны баярын өдрийг угтсан гар бөмбөгийн болон караоке тэмцээнд тус тус амжилттай оролцлоо. 





2018 оны 3 сарын 3 нд гар бөмбөгийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүгээр ангийн эрэгтэй баг тамирчид оролцлоо. Мөн 100 буудалт даамын ААШ – лах тэмцээний 8 – 10 настнуудын ангилалд 4 дүгээр ангийн сурагч  О.Мөнх – Оргил оролцож, алтан медаль хүртлээ.

Түүхийн хичээлийн олимпиадад амжилттай оролцлоо.

     2 сарын 03 өдөр аймгийн төвд зохион байгуулагдсан Чагдаржавын нэрэмжит түүх нийгмийн ухааны олимпиадад 9 дүгээр ангийн 3 сурагч амжилттай оролцлоо. 

БУЯННЭМЭХ тэмдэгтэн боллоо.

    2017 оны 12 сарын 11-15 ны хооронд   Аймгийн төв номын сангаас жил бүр уламжлан шалгаруулдаг “Буяннэмэх тэмдэгтэн” – д 5 дугаар ангийн 3 сурагч материал хүргүүлснээс 2 сурагч болзол ханган “Буяннэмэх тэмдэгтэн” боллоо. 

 12-р сарын 2нд Хулд суманд болсон МУГБагш А.Бадамгаравын нэрэмжит олимпиадад Э.Энхжаргал, Ш.Отгонжаргал багш нар, 14 сурагчдын хамт оролцлоо. Тус олимпиадаас 2а Т.Анударь, 4а Н.Самдан, 5а Э.Энххүслэн, 6а Э.Лхавгадорж, 7а Э.Бямбажаргал 4 мөнгө, 1 хүрэл хүртлээ. Бага ангийн багшийн төрөлд Ш.Отгонжаргал багш алтан медаль, дунд ангийн багш нарын төрөлд Э.Энхжаргал мөнгөн медаль, үсэглэлийн хаад тэмцээнд Ш.Отгонжаргал 9-р ангийн сурагч О.Мөнгөнзул, М.Отгонтөгс, О.Энхжаргал, Ү.Заяат  7-р ангийн сурагч Э.Бямбажаргал нарын хамт оролцож, багаараа 2 байранд шалгарлаа.




2017-12-04 нд  "НОМЫН БАЯР-ТҮМНИЙ БАЯР" уралдааны үеэр  зохион байгуулсан "Үлгэрийн баатрууд амилсан нь"  номын дүр бүтээх тоглолтонд "Улаан малгайт" үлгэрээр амжилттай оролцож, I байр эзэллээ.

 

Урлагийн бага наадам зохион байгуулагдлаа.

2017-12-01 нд 1-9 дүгээр ангиудын дунд 1-3 дугаар анги, 4-6 дугаар анги, 7-9 дүгээр ангиудын дунд "Урлагийн бага наадам" зохион байгуулагдлаа. 1-3 дугаар ангиас 1-р анги, 4-6 дугаар ангиас 5-р анги, 7-9 дүгээр ангиас 7-р анги тус тус шалгарлаа. 





Математик цаг сонины нэрэмжит "Математикийн стандартын уралдаан I шат" зохион байгуулагдлаа.

Математикийн стандарт уралдааны I шатыг 2017.10.31нд математикийн багш  удирдамж боловсруулан бага ангийн багш нартай хамтран зохион байгуулсан. Үүнд: 2-9р ангийн нийт 135 сурагч хамрагдлаа. Материалыг тухайн өдрийн 14 цагт олшруулан, анги удирдсан багш нар хуваарийн дагуу шалгалтыг авсан. Олимпиадын явц:





Шалгалт авах хугацаанд гарсан зөрчилгүй.  Бага ангийн багш нар хуваарийн дагуу, 6-9р ангийг математикийн багш засаж, анги бүрийн анализ хийж, дүнгийн нэгтгэлийг математикийн багш боловсрууллаа. 2-9р ангийн эхний 3 байранд алт, мөнгө, хүрэл медаль, сургуулийн дундаж оноонд хүрсэн ба дундаж онооноос дээгүүр оноо авсан сурагчдад мөнгөн шагнал, ангийн гүйцэтгэлээр бага ангиудаас Ш.ОТГОНЖАРГАЛ багштай 2а анги 1 байр, дунд ангиудаас Э.ЭНХЖАРГАЛ багштай 6а анги 1 байр тус бүр шалгарч, өргөмжлөлөөр шагнагдлаа.

 

2016-2017 оны хичээлийн жилд Аймгийн төрөлжсөн олимпиадад эмэгтэй технологийн төрлөөр багш Б.Одзаяа 4-р байр,  "Математик цаг" сонины нэрэмжит 2-р шатны олимпиадад 5-р ангийн сурагч Э.Лхавгадорж 3-р байранд амжилттай оролцлоо.

Аймгийн массын 3 үе шаттай зохион байгуулагддаг 3, 4, 8-р ангийн массын математик, монгол хэлний  олимпиадад амжилтай оролцлоо. Г.Бадамсүрэн багштай 4-р анги математикийн төрлөөр II шатанд нийт 19 сургуулиас I байр, III шатанд нийт 5 сургуулиас III байранд шалгарлаа.  Т.Буянтогтох багш 8-р анги математикаар  II шатанд нийт 19 сургуулиас II байр, III шатанд IV байранд, О.Ганцэцэг багштай 3-р монгол хэлний төрлөөр II шатанд нийт 19 сургуулиас III байр, III шатанд V байр тус тус эзэллээ. 

2016-2017 оны хичээлийн жилд судлагдахуун бүрээр 1-р шатны олимпиадыг амжилттай зохион байгууллаа.


Чөлөөт болон самбо бөхийн ААШ - лах тэмцээнд амжилттай оролцлоо.

2017 оны ААШ – лах чөлөөт болон самбо бөхийн тэмцээнд 14 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцон, 6 ангийн сурагч Д.Бадамлянхуа 2 алт, 9 ангийн сурагч Ц.Пүрэвсайхан 1 алт, 1 хүрэл, 9 ангийн сурагч Б.Цэрэнпагма 2 мөнгө, 9 ангийн сурагч Г.Индри 2 хүрэл, 9 ангийн сурагч Д.Отгонхүү 1 хүрэл, 9 ангийн сурагч О.Аюурзана 2 хүрэл медаль нийт 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. 

АБТА Д.Нанжид агсны нэрэмжит 100 буудалт даамны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрллөө.

Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Нанжид агсны нэрэмжит 100 буудалт даамны тэмцээн 2017 оны 02 сарын 15 – нд амжилттай болж өндөрллөө. Тэмцээнийг АБТА Д.Нанжид агсны гэр бүл, үр хүүхдүүд нь ивээн тэтгэж өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн ангиллаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Уг тэмцээнд 64 сурагчид оролцож хүч чадал оюун ухаанаа сорьж оролцон Бага анги төрөлд хөвгүүдээс 3а ангийн сурагч О.Мөнх -Оргил, 5а ангийн сурагч Ё.Мөнхдаваа, Э.Мөнххүслэн, охидоос 5а ангийн сурагч Б.Мягмарнаран, А.Энхбүрэн, М.Даваажаргал, Дунд анги хөвгүүдээс 9а ангийн сурагч Б.Мөнх- Оргил, Ц.Пүрэвсайхан, 7а ангийн сурагч Э.Отгонбаяр, охидоос 9а ангийн сурагч Э.Норовсамбуу, 6а ангийн сурагч М.Пүрэвмаа, 9а ангийн сурагч М.Цэрэндолгор, Насанд хүрэгчдээс эрэгтэй төрөлд Буянт багийн малчин Э.Отгонсугир, Б.Сумъяа, ЗДТГ – ын  дарга Б.Энхжаргал, эмэгтэй төрөлд бага ангийн багш Б.Сувдаа, Буянт багийн малчин Б.Сугир, англи хэлний багш С.Уранбайгал нар бусдыгаа манлайлж амжилттай оролцлоо.

Шинэ үндсэн хууль батлагдсаны өдрийг угтсан үйл ажиллагаанд хамт олноороо оролцлоо.
Шинэ үндсэн хууль батлагдсаны  өдрийг угтан албан байгууллагуудын дунд зохион байгуулсан «Цасны баяр», «Хуулийн асуулт хариултын уралдаан», үдэшлэгийн үйл ажиллагаанд хамт олноороо амжилттай оролцож 3 дугаар байранд шалгарлаа.




37 дугаар төгсөлтийн нэрэмжит
«Яг түүн шиг» шоу

Э.Энхжаргал багштай 37 дугаар төгсөлтийн нэрэмжит «Яг түүн шиг» шоу тэмцээн 12 сарын 15 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Гранфри цомын эзнээр—Г.Бадамсүрэн багштай 4а ангийн «ХАР САРНАЙ» хамтлаг
Дэд байранд—О.Ганцэцэг багштай 3а ангийн «МАРГААШИЙН НАР ЛУУ ХАМТ АЯЛАХ УУ»
3 дугаар байранд— 5а ангийн сурагч Ё.Мөнхдаваа «Хүүхэд морь хоёр»
Тусгай байранд—8а ангийн М.Намхай, М.Ган-Эрдэнэ нарын «Тогтохоо болилоо» тус тус шалгарлаа.


2016 оны шилдгүүдээрээ бид бахархаж байна.
Оны шилдэг ажилтан—Сургалтын менежер Б.Ууганцэцэг
Оны шилдэг багш—Англи хэлний багш С.Уранбайгаль
Оны шилдэг ажилчин—Үдийн цайны тогооч Н.Ганцэцэг
Сурлагын тэргүүний сурагч—9а Б.Цэрэнпагма, 5а А.Энхбүрэн
Спортын тэргүүний сурагч—9а Б.Мөнх—Оргил, 3а О.Мөнх– Оргил
Урлагын тэргүүний сурагч—9а О.Оргилням, 5а Ё.Мөнхдаваа
Хөдөлмөрийн аварга сурагч—8а Ү.Заяат, 4а Э.Сүрэнжаргал
Буяннэмэх тэмдэгтэн сурагч—4а Б..Пүрэвсүрэн нартаа баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг, аз жаргалын ихийг хүсье.


«Шилдэг хэрэглэгдэхүүний уралдаан»

Нийт багш нарын дунд «Шилдэг хэрэглэгдэхүүн» - ий сарын аяныг зарлан , 2016 оны 12 сарын 22 өдөр шалгаруулалтыг хийж
à Тэргүүн байранд математик, мэдээлэлзүйн багш Т.Буянтогтох
à Дэд байранд бага ангийн багш Г.Бадамсүрэн
à 3 дугаар байранд монгол хэл, уранзохиолын багш Э.Энхжаргал
à 4 дүгээр байранд англи хэлний багш С.Уранбайгаль
à 5 дугаар байранд бага ангийн багш Б.Сувдаа нар тус тус шалгарлаа.
Шилдэг хэрэглэгдэхүүний уралдааныг 300.000 төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон Наран багийн малчин О.Амгалангийн гэр бүлд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



Монгол улсын Мастер тогооч Н.Магсарын нэрэмжит уралдаанд амжилттай оролцлоо.
Дундговь аймагт 2016 оны 11 сарын 18—19 өдрүүдэд зохион байгуулагдсан аймгийн аварга тогооч шалгаруулах уралдаанд Үдийн цай хөтөлбөрийн тогооч Н.Ганцэцэг, Дотуур байрын тогооч Н.Ганчимэг нар оролцон, багийн төрөлд 3 дугаар байр, хүрэл цом, нарийн боовны төрөлд Н.Ганцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай оролцлоо. Энэхүү амжилтаа бататган, улам сайн ажиллахыг хамт олных нь зүгээс хүсэн ерөөж байна.





Математик цагсонины нэрэмжит математикийн стандартын сорилын 1—ийн давааг 2016 оны 11 сарын 18 өдөр амжилттай зохион байгууллаа
à 2а анги—Г.Хонгорзул /алт/, Ц.Эрдэнэбулган /мөнгө/, М.Мэнд—Амар /хүрэл/
à 3а анги—О.Мөнх-Оргил /алт/, Б.Бишрэлтсайхан /мөнгө/, Ц.Цэрэнбямба /хүрэл/
à 4а анги—Д.Адьяатөмөр /алт/, Э.Мөнххүслэн /мөнгө/, Б.Пүрэвсүрэн /хүрэл/
à 5а анги—Э.Лхагвадорж /алт/, Э.Мөнххүслэн /мөнгө/, Э.Лхагвацэцэг /хүрэл/
à 6а анги—Б.Отгонцэцэг /алт/, Б.Долгормаа /мөнгө/, М.Пүрэвмаа /хүрэл/
à 7а анги—М.Дэлгэрсайхан /алт/, Г.Дашням /мөнгө/, Э.Отгонбаяр /хүрэл/
à 8 анги—О.Энхжаргал /алт/,  Ү.Заяат /мөнгө/, М.Отгонтөгс /хүрэл/
à 9а анги—Ш.Түмэнбаяр /алт/, О.Оргилням /мөнгө/, Б.Цэрэнпагма /хүрэл/
à Бага ангийн төрөлд—Г.Бадамсүрэн багштай 4а ангийн хамт олон тэргүүн байр
à Дунд ангийн төрөлд—С.Уранбайгаль багштай 6а ангийн хамт олон тэргүүн байранд тус тус шалгарлаа. 




Төсөл

Төслийн хаалтын үйл ажиллагаа  2018 оны 5 дугаар сарын 17нд боллоо. Төслийн багийнхан болон Гурвансайхан сумын сургуулийн менежер,...