Thursday, April 13, 2017

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

2018 оны 4 сарын 25 нд "Тайлант өдөрлөг" амжилттай зохион байгуулагдлаа.
Уг өдөрлөгөөр Т.Буянтогтох, С.Уранбайгал нар 6 дугаар ангид үзүүлэх хичээл, М.Пүрэвсүрэн 9-р ангид, Ганцэцэг 4-р ангид үзүүлэх хичээл тус тус зохион байгуулсан.  Үзүүлэх хичээлд нийт давхардсан тоогоор 10 эцэг эх сууж, сурагчдын сурах арга барил болон багш нарын заах арга зүйд санал сэтгэгдлээ өгч ажилладаа. Мөн  бүх багш нар бүтээлийн үзэсгэлэн гаргаж, сурагчдын тайлант тоглолт боллоо. Дуу хөгжмийн багш сурагчдын найрал дуу, хуур, гоцлол хөгжим зэрэг тайлант тоглолт, биеийн тамирын багш Б.Батсайхан уралдаан тэмцээнд амжилт гаргасан сурагчдыг танилцуулан тайлант тоглолт, 1 ба 2 дугаар анги IQ сургалтын ахиц амжилтаар тайлант тоглолт, 3-р анги массаар шүлгийн үзүүлбэр, математикийн багш Т.Буянтогтох 6-р ангийн сурагчдын дунд “Алтан хонх” тэмцээн зохион байгуулж, эхний 3 байрыг шалгаруулж, дурсамж гардууллаа. 








2017-2018 оны хичээлийн жилийн анги нийтийн олимпиадад 3 дугаар анги "Монгол хэл", 4 дүгээр анги "Математик", 9 дүгээр анги "Хими", 6 дугаар анги "Монгол бичиг", 8 дугаар анги "Математик"-ийн хичээлээр тус тус  оролцлоо. Аймгийн хэмжээний нийт 19 сургуулиас 8-р анги "Математик"  VII байр, 4-р анги "Математик" XII байр, 9 дүгээр анги "Хими"  I байр, 6 дугаар анги "Монгол бичиг"  III байранд тус тус шалгарлаа. 
  
2018 оны  4 cарын 6-8 өдрүүдээр Өмнөговь аймгийн Даланзадгадын УТ-ий 1, 3 , 5 Цогтцэций сумын Мөрөөдөл сургуулиудаар орж туршлага судлаад ирлээ. Элэгсэг дотноор хүлээн авсан тус сургуулиудын захирлууд Оюунчулуун, МУГБ Адилбиш, Одбаяр . Ганжаргал нар болон нийт бүтээлч хамт олонд нь талархал илэрхийлье. Их зүйлийг үзэж судаллаа. Энэ боломжийг олгосон Дэлхийн зөн ОНХХ хамт олон боловсрол хариуцсан ажилтан Б.Гэрэлсүрэндээ хамт олон хувийн зүгээс талархал илэрхийлж ажлын их амжилт хүсье.







"Лусын хүүхдүүд" хүүхдийн 8 дугаар чуулган боллоо. Уг чуулганд 1-9 дүгээр ангийн сурагчид оролцлоо. Мөн багш ажилчид чуулганд оролцлоо. Англи хэлний багш С.Уранбайгаль "Хүүхдийн элч"-ээр сонгогдлоо.




  2018 оны 3 сарын 20 нд АБТА Д.Нанжид агсны нэрэмжит 100 буудалт даамны тэмцээн боллоо. Тэмцээнд 1-5 дугаар ангийн нийт 32 сурагч, 6-9 дүгээр ангийн нийт 24 сурагч, насанд хүрэгчид 22, нийт 78 тамирчид оролцлоо.







 2018 оны 3 сарын 20 нд 1 дүгээр ангийн "Эрдмийн баяр" боллоо.




 Өлзийт сумын багш нар ирж, туршлага судаллаа.
    2018-03-15нд 3-р ангийн Монгол хэл  4, 8-р ангийн Математикийн хичээлийн массын олимпиадын 2-р шат зохион байгууллагдлаа. 2-р шатны олимпиадыг сумдын багш нар солилцон авч байгаа учир Өлзийт сумын багш нар  шалгалт авч, дүн мэдээг БСУГ-руу явууллаа. Мөн Өлзийт сумын сургалтын менежер болон төсөлд хамрагдаж буй 6 багш нар ирж,  ээлжит хичээлд арга зүй хэвшүүлж буй багш М.Пүрэвсүрэнгийн “Ярьж сурцгаая” арга зүй, багш Т.Буянтогтохын “Би үүнийг чадна” арга зүйн хэвшил, үр дүнг хичээл дээр нь суун туршлага солилцлоо. 



     Бага ангийн сурагчдын эх хэлний чадамжийг дээшлүүлэх, бичиг үсэг тайлагдалтын хувийг нэмэгдүүлэх, унших, ярих, ойлгох чадварыг хөгжүүлж, тэдэнд сурах арга барилыг эзэмшүүлэн хоцрогдолгүй сургах зорилгоор зохион байгуулагдаж буй "БИ ЧАДНА" аяны хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааг шалган дүгнэх, зөвлөн туслахаар БСУГ-ын 2 мэргэжилтэн, Мандал сургуулийн бага ангийн сургалтын менежер нар  2018-03-14 нд ирж, бага ангийн сурагчдын унших, ярих чадварыг үнэлж, багш нарын хийж буй судалгаанд зөвлөгөө өгч ажиллалаа.



Ахмад багш Ч Нямаагийн хамт сургалтын менежер Б.Ууганцэцэг “Цэгц билиг” сургуулийн багш нарын ур чадварын уралдааны  шүүгчээр ажиллалаа. Нийт  15 багшийн хичээлд суун “Суралцахай буюу сурах арга барил”-ын чиглэлээр 250 гаруй сурагчдын сурах арга барилд судалгаа хийж ажиллалаа. 



 2018 оны 03 сарын 05 03 сарын 09 хооронд
 “Би Монгол хүүхэд” монгол дээл, уламжлалт тоглоом наадгайн өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт 1-9 дүгээр ангийн бүх сурагч, багш, ажилчид оролцлоо.





     
   Монголын Математикийн Багш нарын Академи (ММБА), “Математик” сэтгүүлийн редакцаас математикт дур сонирхолтой, оюун ухаанаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй сурагчдыг дэмжих зорилго бүхий өөрийн нэрэмжит уралдаанаа 15 дахь жилдээ зохион байгуулах уралдааныг монгол тулгатны билгүүн математикч Шарайн Мянгатыг алдаршуулах, нэр алдрыг нь олон нийтэд түгээх, мөн уралдаанд оролцогчдын дундаас ирээдүйд шинжлэх ухааны салбарт нэр алдраа дуурсгах суутан төрөхийг бэлгэдэн “Ирээдүйн Мянгат” нэрийн дор зохион байгуулж эхэлсэн билээ. Уг олимпиад 2018-03-03 нд ЭДЦС дээр зохион байгууллагдаж, манай сургуулиас 1-9 дүгээр ангийн нийт 27 сурагч оролцлоо.

      2018-02-27 нд Сайнцагаан сумын Мандал сургуулийн дунд ба ахлахын менежер, 8 багшийн хамт ирж, туршлага судлах, солилцох үйл ажиллагаа явагдлаа. Тус үйл ажиллагаанд ээлжит хичээлд арга зүй хэвшүүлж буй багш М.Пүрэвсүрэнгийн “Ярьж сурцгаая” арга зүй, багш Т.Буянтогтохын “Би үүнийг чадна” арга зүйн хэвшил, үр дүнтэй “Мандал ахлах” сургуулийн 2 сургалтын менежер, 8 багш танилцаж “Ээлжит хичээлд арга зүй хэвшүүлэхэд тулгамдаж буй асуудал, бэрхшээл түүнээс даван гарсан туршлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.





2018-02-26 нд БСУГ-ын 4 мэргэжилтэн ирж, багш нарын арга зүйн хэвшил, ахиц өөрчлөлтийг танилцуулах уулзалт зөвлөгөөн зохион байгууллагдлаа. Тус өдөрлөгөөр ээлжит хичээлд арга зүй хэвшүүлж буй багш Б.Батсайханы “Гинжин хэлхээний арга ”, багш Б.Тунгалагийн “Индрээс илтгэе” арга зүйн хэвшил, ахиц өөрчлөлтийг Боловсрол соёл урлагийн газрын математик хариуцсан мэргэжилтэн Цэрэнчимэд, биеиийн тамир, технологийн мэргэжилтэн Бат-Эрдэнэ нарт танилцуулан зөвлөгөө авч ажилласан. Ээлжит хичээлд зөвлөгөө авч ажилласны үр дүнд биеийн тамирын багш Б.Батсайхан 2018 оны 4 сард аймгийн хэмжээнд үзүүлэх хичээл заах эрх авлаа. Мөн багш Т.Тунгалагийн ээлжит хичээлд хэвшүүлж буй Индрээс илтгэе арга зүй гэрчилгээтэй болох эх үндэс тавигдлаа.


2017 оны 12 сарын 25 – 2018 оны 1 сарын 04 хооронд  "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн"-ий баярын өдрийг угтан хичээл зааж, үндэсний хувцасны өдөрлөг, гацуур модны шилдэг чимэглэлийн уралдааныг зохион байгуулж, БСУГ – т тайланг хүргүүллээ. 


"Багшийн хөгжлөөс хүүхэд нэг бүрийн хөгжил" төслийн хүрээнд  туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгууллагдлаа.
2017-11-01 нд Сайнцагаан сумын 3-р бүрэн дунд сургуулиас дунд, ахлахын менежер, нийт 10 багшийн хамт ирж, туршлага судлах үйл ажиллагаа зохион байгууллагдлаа. Тус өдөрлөгийн хүрээнд аргаараа гэрчилгээ авсан математикийн багш Т.Буянтогтох, англи хэлний багш С.Уранбайгал нар хичээл зааж, мөн Математикийн багш Т.Буянтогтох, орос хэлний багш М.Пүрэвсүрэн, бага ангийн багш О.Ганцэцэг нар илтгэл тавилцуулан арга туршлагаа хуваалцлаа.



    2017-2018 оны хичээлийн жилд математикийн багш Т.Буянтогтох заах аргач, монгол хэлний багш Э.Энхжаргал, дизайн технологийн багш Б.Одзаяа нар тэргүүлэх, нийгмийн ажилтан Г.Цолмон ахлах, сургалтын менежер Б.Ууганцэцэг тэргүүлэх зэргээ сунгуулан, зэрэгтэй багш нарын эзлэх хувь нэмэгдлээ.

Шилдэг илтгэлийн уралдаан боллоо
 Шилдэг илтгэлийн уралдаанд аймгийн хэмжээнд нийт 22 сургууль, 10 цэцэрлэг оролцож, нийт 32 илтгэл тавигдлаа.   "Ухаалаг хэрэглээ ба сургалтын үйл ажиллагаа" шилдэг илтгэлийн уралдаанд бид амжилттай оролцлоо. Мөн тусалж, дэмжсэн сургуулийн захирал, нийгмийн ажилтан, бага ангийн багш Ш.Отгонжаргал нартаа маш их баярлалаа. 

    2017-10-16 нд БМДИ-ээс бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэнд мониторинг хийгдлээ. Мониторингоор бага ангийн багш Ш.Отгонжаргал 2-р ангийн хүн-орчин хичээлийн "Нэн шаардлагатай утасны дугаар" хичээл, хими биологийн багш Оюундарь 6-р ангийн "Ургамлын ашиг тус" хичээл, мэдээллийн технологийн багш Эрдэнэжаргал 9-р ангийн "Сүлжээний төхөөрөмж" хичээлүүд зааж, хэлэлцүүлэг хийгдлээ. Мөн бага, дунд багш нар хөтөлбөр боловсруулах арга зүйн сургалтанд хамрагдлаа. 


     2017-10-06 нд Монголын багш нарын 51 дэх өдрийн баяраа тэмдэглэлээ. Баярын хурал дээр бага ангийн багш Ш.Отгонжаргал  "БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН", бага ангийн багш Г.Бадамсүрэн "БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН", мөн аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан 4-р ангийн массын олимпиадад III байр эзэлж, БСУГ-ын  "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ", нийгмийн ажилтан Г.Цолмон аймгийн засаг даргын "ЖУУХ БИЧИГ", математикийн багш Т.Буянтогтох БСУГ-ын "ӨРГӨМЖЛӨЛ", орос хэлний багш М.Пүрэвсүрэн сумын засаг даргын "ЖУУХ БИЧИГ"-ээр тус тус шагнагдлаа. Мөн аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан "Хүүхдэд ээлтэй дотуур байр" шалгаруулах уралдаанд амжилттай оролцож, I байранд шалгарч "БАТЛАМЖ" 1500000 төгрөгний төсөл бичих эрхээр шагнуулсан.


   2017-10-05 нд Монголын багш нарын анхдугаар онц их хуралд цэцэрлэгээс багш Б.Оюундэлгэр, сургуулиас багш Т.Буянтогтох нар оролцсон.



 Дундговь аймгийн багш нарын дунд зохион байгуулагдсан  "Урлагын бага наадам"-д сургууль, цэцэрлэгийн багш ажилчид хамтран амжилттай оролцлоо.




  2017-2018 оны хичээлийн жилийн спортын өдөрлөгт 1-9р ангийн дунд хөдөлгөөнт гимнастик, 100м гүйлт, уртын харайлт, үндэсний бөх, сумо бөх, буухиа зэрэг төрлөөр зохион амжилттай байгуулагдлаа.



ХӨДӨЛМӨР СОЁЛЫН ЧУУЛГАН
2017оны 9-р сарын 11 нд 1-р ангиас 9-р ангиуд зуны амралтаараа хийж бүтээсэн, өөрийн сурч мэдсэн бүтээлүүд, цагаан идээ, зууш, зайрмаг гэх мэт олон төрлөөр үзэсгэлэн бэлтгэж, нийт сурагчид, багш нар, эцэг эхчүүдэд сонирхууллаа.




"БАГШИЙН ХӨГЖЛӨӨС ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН ХӨГЖИЛ" 
төсөл
   Германы “Action five” байгууллагын тэргүүн Ц.Балжинням, Монгол дахь “Хөгжлийн дэмнэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунцэцэг, зөвлөх багш Ч.Нямаа  багшийн явуулж буй төсөлд  бага ангийн 1 багш, дунд ангийн 4 багш хамрагдсан. 2017 оны 9-р сарын 8-10 нд төсөлд хамрагдсан нийт 5 сургуулийн багш нар ажлын үр дүнгээ  тайлагналаа. Уг төсөлд хамрагдсан багш нар аргазүйгээ тасралтгүй хэрэгжүүлснээр багш нарын маань 76.2 хувь нь аймаг бүсэд арга туршлагаа түгээн дэлгэрүүллээ. Мөн манай сургууль төслийн үйл ажиллагаанд амжилттай оролцож, 2017-2018 оны хичээлийн жил дахин хамрагдахаар болсон юм. Энэ хичээлийн жилд бага ангийн багш Эрдэнэжаргал, О.Ганцэцэг, мэргэжлийн багш нараас Т.Буянтогтох, М.Пүрэвсүрэн, С. Уранбайгал, Б.Тунгалаг нар дахин хамрагдахаар боллоо.



БАГШИЙН ЁС ЗҮЙ СУРГАЛТ
  Сургуулийн нийт багш, ажилчдад "Ёс зүй"-н талаарх сургалтыг амжилттай зохион байгуулж, энэ хичээлийн жилд ёс зүйн дүрмийг сахин ажиллахаар зорилго дэвшүүллээ. 


2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ
Энэ хичээлийн жилд өдрөөр суралцах нийт 157 суралцагсад, 16 багш, удирдлагууд, ажилчид нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 1-р ангийн багшаар Эрдэнэжаргал, дуу хөгжмийн багшаар М.Ганболд багш нар ажиллаж байна.








"НОГООНЫ ТӨСӨЛ"
      Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр 23 нэр төрлийн дугуйлан секцэд нийт сурагчдын 84,6 хувийг хамруулан хичээллүүлсэн бөгөөд Дэлхийн банк, БСШУСЯамнаас хамтран хэрэгжүүлж буй боловсролын чанарын шинэчлэл хөтөлбөрийн хүрээнд 3,9 сая төгрөгийн санхүүлтээр  ёс уламжлалаа дээдэлдэг, түүх соёлоо мэддэг, байгаль дэлхийдээ ээлтэй, орон нутгийнхаа түүхэн дурсгалыг танилцуулах чадамж бүхий хүүхдүүдийг бэлтгэх зорилготой “Эко аялал – Орон нутаг судлал” төслийг амжилттай хэрэгжүүлэн, сурагчдын аяллын тэмдэглэл ном, DVD, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг гарган, эцэг эх, сум орон нутаг, аймгийн хэмжээнд сурталчилан таниулсан төдийгүй 2017 – 2018 оны хичээлийн жилд 4.9 сая төгрөгийн санхүүжилтээр тус төслийн үргэлжлэл болгон “Залуу байгальч – Ногоон ирээдүй” төслийг хэрэгжүүлж дотуур байр болон үдийн хоолонд хэрэглэх хүнсний нарийн ногоогоо өөрсдийн хүчээр тарьж ургуулдаг  болох зорилт тавин ажиллаж байна.

"МАНЛАЙЛАГЧ СУРГУУЛЬ"

2016-2017 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтээр суурь боловсролын сургуулиудаас манлайлагч сургууль боллоо. 

 "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ДОТУУР БАЙР" 
Аймгийн хэмжээнд зарлагдсан “Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөрийн хүрээнд эцэг эх, сум орон нутгийн дэмжлэгтэйгээр 3.0 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хүүхэд багачуудынхаа сурч амьдрах, хөгжих таатай орчинг бүрэн бүрдүүлсэн төдийгүй 2017 оны 05 сард аймгийн БСУГазар, ДЗОУБ – ын ОНХХ – өөс хамтран хийсэн “Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөрийн хаалтын үнэлгээгээр 88,7 хувьтай үнэлэгдэн, аймгийн хэмжээнд тэргүүн байранд шалгарсан. 









2017оны 5-р сарын 24нд сургуулийн "Тайлант өдөрлөг" зохион байгуулагдлаа. Энэ өдөрлөгөөр бүх багш, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн  гарган нийт эцэг эхчүүдэд танилцуулж,  хичээлийн жилийн үйл ажиллагаа дүгнэн, ярилцлаа.
  
«Хүүхдийн дуу хоолой ба Үр нөлөө»
хүүхдийн 11 дүгээр чуулганд оролцлоо.

              2017.02.15—16 өдрүүдэд Дундговь аймагт болсон «Хүүхдийн дуу хоолой ба үр нөлөө» чуулганд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцон, 10 дугаар чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэн ажилласан тэргүүн туршлагаа аймгийн хэмжээнд сурталчилж, 11 дүгээр чуулганаар хэлэлцэгдсэн 5 бүлэг асуудалд сургуулиа төлөөлөн оролцсон эцэг эх, хүүхдүүд санал бодлоо илэрхийлэн,  дуу хоолойгоо хүргээд ирлээ.
11 дүгээр чуулганы шийдвэр 
à Хүүхдэд ээлтэй багш
à Дотуур байр миний 2 дахь гэр
à Цахим орчны зохистой хэрэглээ
à Сургууль дахь найз нөхдийн нөхөрсөг харилцаа
à Хүүхдийн хөгжих орчин ба чөлөөт цаг гэсэн 5 чиглэлээр гарч, 2017 онд хэрэгжүүлэн ажиллах даалгаврыг аймаг, сум, сургуулийн удирдлагуудад өглөө.




Нийт эцэг эхчүүдийн хурал боллоо.
Нийт эцэг эхчүүдийн хуралд 36  эцэг эх оролцож, хүүхэд хамгааллын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, сургууль дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, сургууль хамт олны ололт амжилт, тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэлтэй болж, үдийн цай хөтөлбөрийн амталгаанд оролцон, сэтгэгдлээ хуваалцлаа.



«ЭХ НУТГААРАА БАХАРХЪЯ»

Аяллын маршрут танилцуулах
үйл ажиллагаа

2016 оны 12 сарын 27 өдөр аяллын үндсэн 3 маршрутын дагуу аялалд хамрагдсан  3—5 дугаар ангийн сурагчид нийт сурагчиддаа  аяллаа танилцуулж, аяллын явцад төрсөн сэтгэгдлээ хуваалцлаа.

No comments:

Post a Comment

Төсөл

Төслийн хаалтын үйл ажиллагаа  2018 оны 5 дугаар сарын 17нд боллоо. Төслийн багийнхан болон Гурвансайхан сумын сургуулийн менежер,...