Thursday, April 13, 2017

ХҮМҮҮЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

     2016—2017 оны хичээлийн жилийн эхний улирлаас Дэлхийн банк, БСШУСЯамнаас хамтран санхүүжүүлж буй  бага боловсролын чанарыг сайжруулах зорилго бүхий Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд бидний хүргүүлсэн 3.960.000 төгрөгийн «ЭКО АЯЛАЛ—ОРОН НУТАГ СУДЛАЛ» төсөл дэмжигдэн 2016 оны 10 сард нийт санхүүжилтийн 80 хувь нь аймгийн БСГ—аар дамжин сургуулийн дансанд төвлөрснөөр бид сургуулийн захирлын 2016 оны 09 сарын 30 өдрийн А/05 тоот тушаалаар төслийн хэрэгжилт, үнэлгээний багийг томилон, худалдан авах үйл ажиллагааны журмын дагуу :
NIKON coolplix P610” аппарат—1.199.900
Сanon pixma 727” 4 үйлдэлт өнгөт принтер—539.990
Төслийн үйл ажиллагаа сурталчилах самбарын акустик хавтан—371.400
Бичиг хэргийн зардалд—98.900
Тээвэр шатахуунд330.780 төгрөгийг тус тус зарцууллаа.
Маршрут—1. Б.Сувдаа багштай 5а ангийн сурагчид
Маршрут—2. Г.Бадамсүрэн багштай 4а ангийн сурагчид
Маршрут—3. О.Ганцэцэг багштай 3а ангийн сурагчид тус тусын аялалын чиглэлээ бусдадаа танилцуулах анхны дадлага ажлаа сургалтын үеэр хийж, харилцан өөрсдийн гаргасан алдааг ярилцлаа. Аяллын хөтөч хүүхдийн сургалтнаас олж авсан мэдээлэл зөвлөмжөө ашиглан, дунд ангийн сурагчдадаа сумынхаа түүхэн дурсгалт газруудыг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.



No comments:

Post a Comment

Төсөл

Төслийн хаалтын үйл ажиллагаа  2018 оны 5 дугаар сарын 17нд боллоо. Төслийн багийнхан болон Гурвансайхан сумын сургуулийн менежер,...