Thursday, April 13, 2017

СУРГАЛТ

2018 оны 3 сарын 27 нд нийт ТАХ-чдад "Угийн бичиг хөтлөх" сэдэвт сургалт боллоо. Сургалтанд багш ажилчид бүгд хамрагдлаа.


2018 оны 3 сарын 26 -аас 30 ны хооронд БСУГ-аас зохион байгуулсан дуу хөгжмийн багш нарын дунд зохион байгуулагдах "Морин хуур, бишгүүр хөгжим, уртын ба найрал дуу"-ны сургалтанд мэргэжлийн багш хамрагдлаа.





Баруун бүсийн 5 сумын бага ангийн багш нарт Дэлхийн зөн ОУБ болон БСУГазартай хамтран "Хүүхдээс хүүхдэд аргачлал" сургалт 2018 оны 3 сарын 24 нөөс 2 хоногийн хугацаанд зохион байгуулагдлаа. Уг сургалтанд сургалтын менежер болон бага ангийн багш О.Ганцэцэг, Эрдэнэжаргал, Доржпагма нар хамрагдлаа. 




2018 оы 3 сарын 24нөөс 2 хоногийн хугацаанд Математикийн багш нарын сургалтанд хамрагдлаа.




2018 оны 03 сарын 05 03 сарын 09 хооронд  Дэлхийн зөн ОНХХ – т хамрагддаг 48 суралцагчийг хамруулан “Оролцоод хөгжье” сургалт мэдээллийг хөтөлбөрийн ажилтан Н.Мөнхжаргал зохион байгууллаа. Мөн “Хөгжлийн төлөөх өрхүүд” хөтөлбөрт сонгогдсон 10 гэр бүлд “Гэр бүлийн баяр хөөр” сургалтыг НТБ – ын багш Б.Гоёомаа, МХУЗ – ын багш Э.Энхжаргал, Нийгмийн ажилтан Г.Цолмон нар зохион байгууллаа. 




2018 оны 2 сарын 24 – 25 өдрүүдэд НТБ – ын багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах аргазүйн сургалтанд хамрагдлаа. 

2018 оны 2 сарын 22 – 23 өдрүүдэд сургуулийн захирал, сургалтын менежер, газарзүйн багш нар аймагт сургалтанд хамрагдлаа.

2018 оны 2 сарын 10 нд ДЗОУБ – аас зохион байгуулах ёсзүй, харилцаа хандлагын болон “Хос багана – Хувь хүний хөгжил” сургалтанд багш ажилтнуудаа хамрууллаа.



2018 оны 02 сарын 05 02 сарын 09 хооронд  “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын зөвлөгөөний мэдээлэл, “АСА” аргачлалыг сургалтандаа хэрхэн нэвтрүүлэх тухай сургалтуудыг нийгмийн ажилтны зүгээс багш ажилтнууддаа зохион байгуулж, хөгжөөнт тоглоомын аргачлалаар 6 – 9 ангиудад харилцаа хандлагын сургалтуудыг зохион байгууллаа. 

2018 оны 01 сарын 25 02 сарын 02 хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” бүсийн зөвлөгөөнд нийгмийн ажилтан, англи хэлний багшийн хамтаар оролцоод ирлээ. 

 

2018 оны 01 сарын 22 1 сарын 25 хооронд  10 дахь жилдээ ажиллаж буй бага ангийн багшийн сургалтанд О.Ганцэцэг, Г.Бадамсүрэн нар хамрагдлаа. Мөн сумаас сонгогдсон “Хөгжлийн төлөөх 10 гэр бүл” – д “Гэр бүлийн баяр хөөр” сургалтыг НТБ – ын багш Б.Гоёомаа, багш Э.Энхжаргал, нийгмийн ажилтан Г.Цолмон нар зохион байгууллаа. 

УБ хотноо “Moodle онлайн цахим сургалтанд “Багшийн хөгжлөөс хүүхэд нэг бүрийн хөгжил” төслийн хүрээнд сургалтын менежер Б.Ууганцэцэг, Математикийн багш Т.Буянтогтох, Орос хэлний багш М.Пүрэвсүрэн нар хамрагдлаа. 





 

2018 оны 1 сарын 8-наас 12 ны хооронд Гэр бүлийн баяр хөөр аргачлалын сургалтанд насан туршин боловсролын багш болон нийгмийн ажилтан, монгол хэл уранзохиолын багш нар хамрагдлаа. 

2018 оны 1-р сарын 10-12 ны хооронд БСУГ – аас зохион байгуулж буй Математик физик, химийн багш нарын сургалтанд мэргэжлийн багш нар хамрагдлаа.




2017 оны 12 сарын 11-15 ны Дотуур байрын багш, Технологийн багш нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн анхдугаар чуулган” – д оролцлоо. 


 Дотуур байрны багш Г.Алгирмаа, жижүүр Г.Нансалмаа нар 2017-11-29 нөөс 2 хоногийн хугацаатай "Аюулгүй сургуулийн орчин" сэдэвт сургалтанд хамрагдлаа.


Дизайн технологийн багш Б.Одзаяа 11 сарын 29-нөөс 4 хоногийн хугацаатай  Адаацаг суманд дизайн технологийн хичээлийн шинэчлэгдсэн хөтөлбөр болон stopmuyshin боловсруулах арга зүй сэдэвт сургалтанд хамрагдлаа.

     Сургуулийн захирал, нярав нар эрдэнэдалай суманд зохион байгуулагдах төсвийн сургалтанд хамрагдлаа

2017 оны 11 сард  ДЗОУБ – ын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг 47 сурагчид луус сумыг хариуцсан хөтөлбөрийн ажилтан М.Мөнхжаргал “Хүүхдийн нас зүйн онцлог”, “Хүүхэд хамгааллын дүрэм” – ээр сургалт явуулан, хөтөлбөрийн бүртгэлээ шинэчлэн ажиллалаа. 

Насан туршийн боловсролын багш Б.Гоёомаа 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд 2017-10-16нд "Цахим орчны зөв хэрэглээ" ,  2017-11-14нд "Хуримтлал, өрхийн санхүү" зэрэг сэдэвт сургалт зохион байгууллаа.



       Эко сургууль олон улсын хөтөлбөрийн анхан шатны сургалтын 3 дахь сургалтын үйл ажиллагааг өөрийн сургууль дээрээ 11.08 – 09 өдрүүдэд хүлээн авч, амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг БОМСТ – ийн багш, удирдлагууд зохион байгуулж, Эрдмийн далай, Мандал, Эрдэнэдалай, Луус сумын сургуулиудын 28 багш ажилтан, 12 суралцагч, БСУГ – ын төлөөлөл хамрагдлаа. 




Насан туршийн боловсролын багш Б.Гоёомаа 2017-10-22 ноос 4 хоногийн хугацаатай мэргэжлийн сургалтанд хамрагдлаа.


     2017 оны 10 сард  ДЗОУБ болон БСУГ-аас хамтран зохион байгуулсан бага ангийн багш нарын сургалтанд багш Ш.Отгонжаргал, Г.Бадамсүрэн нар оролцсон. Мөн энэ хугацаанд сургалтын менежер багшийн хөгжлийн төслийн хүрээнд “Мандал” сургуулийн төсөлд хамрагдсан багш нарын хичээл дээр суун, зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.

2017 оны 9 сарын 17, 18 – ны өдрүүдэд Эрдэнэдалай суманд зохион байгуулагдсан “Эко сургууль” хөтөлбөрийн 2 дахь шатны сургалтанд 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамрагдлаа. 

2017 оны 9 сарын 15, 16 – ны өдрүүдэд Хими биологийн багш нарын сургалтанд багш С.Оюундарь хамрагдлаа. 

2017 оны 9 сард STEM” сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйн сургалтыг бага ангийн 5 багшид сургалтанд хамрагдсан сургалтын менежер, бага ангийн багш Ш.Отгонжаргал, О.Ганцэцэг нар зохион байгууллаа.




2017-2018 оны хичээлийн жилд

 "Ёс зүй, харилцаа хандлага", "Хичээл заах аргазүй" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

           2017 оны 1 дүгээр  сарын 13, 14 нд Аймгийн баруун бүсийн сургуулиуд  санаачлан БХАН-ийн багш нарын зохион байгуулсан  "Ёс зүй, харилцаа хандлага", "Хичээл заах шилэгдмэл аргууд" сэдэвт сургалт Эрдэнэдалай сумын ЕБС дээр  зохион байгуулагдаж Луус, Хулд, Адаацаг, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо зэрэг сумын сургуулийн нийт 160 гаруй багш, ажилтнууд оролцлоо. Уг сургалтанд манай багш нарын  97 хувь  нь хамрагдаж, өөрсдийн ажил мэргэжилд туршлага болохуйц шинэлэг санаа,  аргазүйн талаар туршлага солилцлоо. 


«Экоаялал—Орон нутаг» төсөл 
«Би аяллын хөтөч» сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтаар :
* Аяллын хөтөч гэж хэн бэ
* Аяллын хөтөчийн анхаарах зүйлс юу байх вэ
* Аяллын хөтөчийн дадлага ажил
* Аяллыг хэрхэн амжилттай эхлэж, дуусгах вэ
* Аялагчдад таатай сэтгэгдэл төрүүлэх нь гэсэн мэдээллүүдийг өгч, нийт 42 сурагч хамрагдлаа.
Маршрут—1. Б.Сувдаа багштай 5а ангийн сурагчид
Маршрут—2. Г.Бадамсүрэн багштай 4а ангийн сурагчид
Маршрут—3. О.Ганцэцэг багштай 3а ангийн сурагчид тус тусын аялалын чиглэлээ бусдадаа танилцуулах анхны дадлага ажлаа сургалтын үеэр хийж, харилцан өөрсдийн гаргасан алдааг ярилцлаа. Аяллын хөтөч хүүхдийн сургалтнаас олж авсан мэдээлэл зөвлөмжөө ашиглан, дунд ангийн сурагчдадаа сумынхаа түүхэн дурсгалт газруудыг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо.



No comments:

Post a Comment

Төсөл

Төслийн хаалтын үйл ажиллагаа  2018 оны 5 дугаар сарын 17нд боллоо. Төслийн багийнхан болон Гурвансайхан сумын сургуулийн менежер,...